Jump to content

Антен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Антен буюу радио антен нь радио долгионыг хүлээж авах, илгээх зориулалттай метал төхөөрөмж юм. Антен нь радио, телевиз, радар, утасгүй сүлжээ, гар утас, GPS зэрэг электрон төхөөрөмжид ажиллахад хэрэглэгддэг. Антен нь агаар, сансар огторгуйд хоёуланд нь ажилладаг.

"Антен" гэдэг үг нь 1895 онд Гуглиелмо Марконигийн утасгүй төхөөрөмжтэй хийсэн туршилтаас гаралтай. Уг туршилтанд тэрээр, Италиар “l’antenna centrale” хэмээн нэрлэгддэг 2.5 метрийн урт нүхэн антенийг, шингээгч хөвөнтэй ашигласан. Иймээс түүний антенийг энгийнээр “l’antenna” хэмээн нэрлэдэг. Үүний дараагаар, “антен” гэх үг нь хүмүүсийн дунд илүү түгээмэл болж, өнөөгийн утгыг олсон. Антены олон тоо нь антен эсвэл антенууд юм (АНУ, Канад нь бусад газруудаас илүү “антенууд”-ыг ашигладаг).

Тус бүр нь тодорхой давтамжийн хүрээнд ажиллахаар бүтээгдсэн байдаг. Антены урт ба хэмжээ нь ихэвчлэн ашигладаг долгионы уртаас(1/давтамж) шалтгаалдаг.

Хоорондоо ялгаатай антенууд нь өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй. Жишээлбэл, изотроп радиатор нь дохиоллыг бүх чиглэлд ижил тэгш илгээх зорилготой антен юм.  

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.